Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ: БНСУ-ЫН KOFIH-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2024-08-01 10:46
 1 мин

БНСУ-ын KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн төлөөлөгчид өнөөдөр /2024.08.01/ УНТЭ-т хүрэлцэн ирж уулзалт хийлээ.

Уулзалтад БНСУ-ын талаас KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөр хариуцсан ахлах судлаач Пак Жа Ёнг /Сөүлийн Үндэсний Их Сургууль/, судлаач Ким Со Жеон /Сөүлийн Үндэсний Их Сургууль/ нар, УНТЭ-ийн талаас Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал О.Баярмаа болон холбогдох албаны хүмүүс байлцав.

Уулзалтын эхэнд УНТЭ-т тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, цаашид хөгжүүлэх шаардлагатай салбарын тухай санал солилцсон юм. Үүний дараа KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрийн хүрээнд УНТЭ-ээс 2023 онд гурван дотрын эмч мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бөгөөд сургалтын дараах үр дүнгээсээ хуваалцав.

Цаашлаад 2025 онд зарлагдах KOFIH эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын хөтөлбөрт УНТЭ-ийн зүгээс нэн хэрэгцээт төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамруулахаар саналаа ирүүлэхийг KOFIH-ийн зүгээс зөвлөлөө.