'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ “EEJII ORG” ХҮМҮҮНЛЭГИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-08-01 11:02
 1 мин

УНТЭ “EEJII ORG” хүмүүнлэгийн сантай хамтран ажиллах зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг долдугаар сарын 25-ны өдөр байгууллаа.

Талууд хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааны чиглэлээр сургалт, семинар, хурал, уулзалт, сайн дурын ажлуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд хүмүүнлэгийн сангийн сайн дурын 50 ажилтан УНТЭ-т таван долоо хоногийн турш “Сайн дурын хөтөч” хийж эхлээд байна.

Санамж бичгийн хүрээнд “EEJII ORG” сангийн зүгээс "Хайр дүүрэн цүнх" сайн үйлсийн аяны 30 багцыг байршуулж, шаардлагатай өвчтөнд хандивлахаар болсон бол УНТЭ-ийн зүгээс тус сангийн үйл ажиллагааг дэмжих, зааварчилгаа өгөх, сургалт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.

“EEJII ORG” хүмүүнлэгийн сангийн зүгээс хамтын ажиллагааг дэмжсэн УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, уг үйл ажиллагааг санаачилсан УНТЭ-ийн Эмнэлзүйн албаны дарга Л.Ундармаа болон УНТЭ-ийн нийт эмч, ажилчдад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ