'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ “SIGHT FOR ALL” АВСТРАЛИЙН ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2024-08-07 07:56
 1 мин

УНТЭ-ийн удирдлагууд “Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Sight for all” Австралийн эмч нарын нийгэмлэгээс УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн эмч нарыг мэргэшүүлэх зорилгоор ээлжит сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Нийгэмлэгийн зүгээс манай улсад хүрэлцэн ирж мэс засал хийгээд зогсохгүй манай эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, тогтвортой хөгжүүлэх зорилгоор онлайн болон ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Эхний сургалтыг Австрали улсын Сидней хотын Royal Prince Aflred Hospital эмнэлгийн глаукомын зөвлөх эмч Sartaj Sandhu 7 дугаар сарын 29-өөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд нүдний даралт буюу глаукомын чиглэлээр удирдан явуулсан бол энэ долоо хоногт буюу 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нүдний мэдрэлийн чиглэлээр ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.