Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

СУРАГЧИД САЙН ДУРЫН ХӨТӨЧ ХИЙЛЭЭ

2024-08-27 08:53
 1 мин

УНТЭ “Ээжийн ертөнц” НҮТББ-тай хамтран ажиллах зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг долдугаар сарын 25-ны өдөр байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд талууд хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагааны чиглэлээр сургалт, семинар, хурал, уулзалт, сайн дурын ажлуудыг хамтран зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ удаа сайн дурын 52 ажилтан УНТЭ-т таван долоо хоногийн турш “Сайн дурын хөтөч” хийсэн юм.

“Сайн дурын хөтөч” хийсэн сурагчдад гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа /2024.08.26/ УНТЭ-ийн хурлын танхимд боллоо. Тус үйл ажиллагааг нээж УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор О.Баярмаа, “Ээжийн ертөнц” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Должинсүрэн нар үг хэлж, сурагчдад талархал илэрхийлэн сурлагын өндөр амжилт хүсэв.

Үүний дараа нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагч Э.Батбилэгт, 28 дугаар сургуулийн сурагч Г.Ундармаа, 48 дүгээр сургуулийн сурагч Н.Нарансолонго нар УНТЭ-т сайн дурын хөтөч хийсэн талаарх сэтгэгдэл, туршлагаасаа бусадтайгаа хуваалцсан юм.

ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ