'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН СЭЖУН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-11-13 11:10
 1 мин
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН СЭЖУН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сэжун эмнэлэг (Sejong Hospital) хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Сэжун эмнэлэг нь зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг эмнэлэг юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлага нэвтрүүлэх, оношилгоо эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад чухал ач холбогдолтой юм.