2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төгсөлтийн дараах сургалтын үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад шинээр элсэн суралцаж буй эмч, сувилагч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
![]()
Сургалтад нийт 141 эмч, сувилагч хамрагдаж, УНТЭ-ийн түүх, байгууллагын үйл ажиллагаа, дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, шийдвэрүүдтэй танилцлаа.
Тус сургалт нь суралцагчдад байгууллагын үйл ажиллагаа, дотоод зохицуулалтын талаар нэгдсэн ойлголт өгөх, цаашдын сургалт, эмнэлзүйн дадлагын үйл ажиллагаанд бэлтгэх зорилготой юм.
ШИНЭ ЭЛСЭГЧ ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАА СУРАЛЦАХ ҮЙЛСЭД НЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ! ![]()


