'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЭМНЭЛЗҮЙН ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЛЭЭ

2026-11-13 11:18
 1 мин унших
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЭМНЭЛЗҮЙН ПРАКТИКТ НЭВТРҮҮЛЛЭЭ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн тасаг, Зүрхний төв, УГТЭ-ийн зүрхний эмч нар хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ. 🎉

🇲🇳 Монгол улсад дараах шинжилгээний онцлог, ач холбогдол шинэ боломж бүрдлээ.

💊 Эмийн ачаалалтай оношилгоо: Дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлнэ.

🫀 Ишемийг үнэлэх: Цусан хангамжийн дутагдлын байршил, тархалт, хүндийн зэргийг тодорхойлно.

🩺 Эмчилгээний шийдвэр гаргалт: Шинжилгээний үр дүнг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан эмчилгээний тактик, цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлох.