Монгол Улсад Хавдар судлалын 2 дугаар төв (ХСҮТ-2) байгуулах техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах төслийн хүрээнд KUM RBF консорциумын ТЭЗҮ боловсруулах баг 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа.
Уулзалтын үеэр ХСҮТ-2-т нэвтрүүлэх эмнэлгийн мэдээллийн систем (HIS), хиймэл оюун ухаанд (AI) суурилсан шийдлийг одоо ашиглагдаж буй системүүдтэй уялдуулах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр техникийн санал солилцов. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдээллийн системийн өнөөгийн байдал, шинээр баригдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга болон эмнэлгийн дэд бүтцийн талаар мэдээлэл танилцууллаа.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Монгол Улсын хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн энэхүү төсөлд идэвхтэй оролцон ажиллаж байна.


