Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЛАУРЭЛ МЭС ЗАСЛЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-11-13 11:54
 1 мин
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ЛАУРЭЛ МЭС ЗАСЛЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг Канад Улсын Лаурэл мэс заслын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад тус сангийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Хью Парсонс, Ерөнхий нарийн бичгийн дарга Кристин Туано, Монгол Улс дахь төлөөлөгч А.Өсөхбаяр нар оролцов.

Доктор Хью Парсонс нь Монгол Улсын нүдний тусламж, үйлчилгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2023 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн билээ.

Уулзалтын үеэр хоёр тал цаашдын хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, тоног төхөөрөмжийн дэмжлэг болон хамтын ажиллагааны гэрээг сунгах асуудлаар санал солилцож, харилцан ойлголцлоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон Монгол Улсын иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний тусламж, үйлчилгээний хөгжилд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Лаурэл мэс заслын сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.