'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ “MedSafetyWeek-2026” ДЭЛХИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-11-13 11:57
 1 мин унших
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ “MedSafetyWeek-2026” ДЭЛХИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

📢 MedSafetyWeek-2026” ДЭЛХИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“MedSafetyWeek-2026” дэлхийн долоо хоногийн аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газраас 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

🔹 Фармаковижиланс

🔹 Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам (ЭЭХХЗГ-ын даргын 2025 оны А/128 дугаар тушаал)

🔹 Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэх

🔹 Эмийн аюулгүй байдлыг хангахад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгч, мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.

Тус сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 156 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд эмийн гаж нөлөөг цаг тухайд нь илрүүлж, мэдээлэх хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

💊 **ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨГ ҮЛ ТООМСОРЛОЛГҮЙ МЭДЭЭЛЭЭРЭЙ!**

Эмийн аюулгүй байдал – Бидний хамтын хариуцлага