ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг тул та өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалаарай.
Та дараах энгийн зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлээрэй.
Амны хаалтыг зөв зүүж, хамар болон амаа бүрэн таглах
Гараа тогтмол савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх
Өрөө тасалгааг тогтмол агааржуулах
Ханиаж, найтаахдаа ам, хамраа таглах
Олон хүн цугларсан газраар аль болох зорчихгүй байх
Томуугийн эсрэг вакцинд хамрагдах
Өвчилсөн тохиолдолд гэртээ амарч, бусдад халдвар тараахаас сэргийлэх
Амны хаалтыг зөв хэрэглэх нь халдвараас сэргийлэх чухал алхам юм. Хэрэглэсэн амны хаалтыг дахин ашиглахгүй, чийгтэж бохирдсон тохиолдолд нэн даруй солиорой.
Өвдөхөөсөө өмнө сэргийлье. Өөрийгөө хамгаалж, бусдыгаа хайрлая!
