Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн тасаг, Зүрхний төв, УГТЭ-ийн зүрхний эмч нар хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ. ![]()
Монгол улсад дараах шинжилгээний онцлог, ач холбогдол шинэ боломж бүрдлээ.
Эмийн ачаалалтай оношилгоо: Дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлнэ.
Ишемийг үнэлэх: Цусан хангамжийн дутагдлын байршил, тархалт, хүндийн зэргийг тодорхойлно.
Эмчилгээний шийдвэр гаргалт: Шинжилгээний үр дүнг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан эмчилгээний тактик, цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлох.


