'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

Олон улсын Тусгай олимпийн нэр хүндтэй “Голизано Эрүүл мэндийн манлайлагч байгууллага

2018-12-13 10:13
 1 мин

Олон улсын Тусгай олимпийн нэр хүндтэй “Голизано Эрүүл мэндийн манлайлагч байгууллага" шагналыг манай эмнэлэг хүртлээ.

Манай эмнэлэг Монголын Тусгай олимпийн хороотой 2017 оны 12-р сараас Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж Улаанбаатар хотын тусгай сургууль дээр 2 удаа үзлэг зохион байгуулж 200 гаруй хүүхдэд ЧХХ, хөл тавхайн эмгэг согогийн үзлэг хийж, хөдөө орон нутгаас ирсэн 30 гаруй тамирчин, хүүхэд залууст үе мөч, мэдрэл, зүрх судас, ЧХХ, нүд эрүүл мэндийн үзлэгийг хийхээс гадна 2019 оны дэлхийн олимпийн наадамд оролцох 21 тамирчинд урьдчилан сэргийлэх үзлэгийг мөн хийсэн юм.

“Голизано Эрүүл мэндийн манлайлагч байгууллага" шагналыг АНУ-ын Вашингтон хотод төвтэй 170 гаруй улсад төлөөлөлтэй дэлхийн дахинд нийт 5 сая гаруй оюуны бэрхшээлтэй тамирчинтай Олон улсын Тусгай Олимпийн хорооноос тухайн орондоо оюуны бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамруулах, тэднийг эмчлэх, шаардлагатай хяналтанд оруулахад манлайлан ажилласан байгууллагыг сонгон шагнадаг шагнал юм.