'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

Элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаа амжилттай боллоо.

2019-03-07 22:03
 1 мин

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны 09-р сарын 24-ны өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан бол өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна.

2019 оны байдлаар нийт 5 нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 4 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, 1 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олондоо амжилт хүсэе. Баяр хүргэе.