'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 25 жил сувилагчаар ажилласан ахлах сувилагч П.Эрдэнэчимэг өнөөдөр байгууллага хамт олондоо талархсан сэтгэлээ илэрхийллээ.

2021-04-28 09:23
 1 мин

1996 оны 4-р сарын 18-ны өдөр анх улсын нэгдүгээр төв эмнэлэгт сувилагчаар ажилд орсон П.Эрдэнэчимэг сувилагч маань өнөөдөр УНТЭ-т ажиллаад 25 жилийг ардаа үджээ.
Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэг, түүний гэр бүл, ах дүү нарын зүгээс шинийн 15- ны билэгт энэ өдрийг сонгон Эмнэлгийн болон тасгийн хамт олонд маань хүндэтгэл үзүүлж, баярлаж талархсанаа 25-аар багцалсан бэлэг, хандивыг гардуулж илэрхийллээ.
Коронавируст халдварт цар тахлын хүнд үед ууган эмнэлгээрээ бахархаж явдагаа илэрхийлж хамт олондоо урам , эрч хүч хайрласан П.Эрдэнэчимэг таны хөдөлмөрлөж бүтээсэн 25 жилийн түүхэн хугацаа бол бид бүхний ололт амжилттай салшгүй холбоотой билээ.