1996 оноос хойш жил бүрийн 9 сарын 8-ны өдрийг “Дэлхийн хөдөлгөөн засалчдын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр нь дэлхийн хөдөлгөөн засалчдын эв нэгдэл болон нийгэмд хийж бүтээсэн ажлуудаа бусдад таниулах өдөр юм. Энэ жилийн 9-р сарын 8-нд тохиож буй Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийн гол сэдэв нь остеоартрит, түүнээс урьдчилан сэргийлэх, остеоартрит өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх юм. Энэхүү өдөрт зориулан УНТЭ-ийн НЭМА, СЗЭТ хамтран “Остеоартритаас урьдчилан урьдчилан сэргийлье” уриан дор өдөрлөг зохион байгуулалаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 50 гаруй үйлчлүүлэгч, 10 гаруй эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд:
- Сэргээн засах анагаах ухааны салшгүй нэг хэсэг болох хөдөлгөөн засалч мэргэжлийг сурталчлан таниулах, хөдөлгөөн заслын ач холбогдол, остеоартрит өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт
- Үйлчлүүлэгчдэд бодит үзлэг хийж оношилгоо, зөвлөгөө
- Остеоартрит өвчний үед хийх хөдөлгөөн засал эмчилгээ
- Нийтийг хамарсан дасгал хөдөлгөөн
- Хөдөлгөөн заслын гарын авлага, зөвлөмж тараан амжилттай өндөрлөлөө.