'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ НЬ ОЮУТАН СУВИЛАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИН СУВИЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-07 17:04
 1 мин
УНТЭ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ өргөжиж, анагаах ухааны шинэ технологи, инноваци, эмчилгээний арга техник шинээр нэвтрэхийн хирээр хүний нөөцийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан сувилагчийн ажлын байрыг шинэ төгсөгчдөдөө сурталчлах ажил олгогчийн уулзалт, өдөрлөгийг 04 дүгээр сарын 07-ний өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан АШУҮИС-ийн оюутан сувилагч нарт эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйл, эрүүл зөв хооллолтын талаарх мэдлэг, хандлага, ойлголт сайжруулах зөвлөмж өгч, сувилагчийн ажлын байрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.