'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

ЛАУРЕЛ САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ТАН ТОХ ВҮҮН-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-04-14 17:04
 1 мин

УНТЭ Канад улсын Лаурел Сантай 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Тус сангийн сайн дурын мэс засалчид нүдний нарийн мэргэжлийн мэс заслын сургалтыг эмч болон резидент эмч нарт тогтмол хийж сургахаас гадна, хөдөө орон нутгийн иргэдэд нүдний чиглэлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийсээр ирсэн. Лаурел сан нь резидэнт эмч нарын дадлагажих мэс заслын зохиомол орчин буюу Wet Lab-ийг манай эмнэлэгт байгуулж өгч байсан нь нүдний чиглэлээр сурах хүсэлтэй эмч нарт илүү сайн сурах, дадлагажих боломжийг бий болгож өгсөн юм. Өнөөдөр УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал тэргүүтэй удирдлагууд Лаурел сангийн сувилагчийн багийн ахлагч. ахмад сувилагч ТАН ТОХ ВҮҮН -д хүндэтгэл үзүүлж талархал гардууллаа. Сувилагч Тан нь 2015 оноос хойш Монгол улсад ирж нүдний сувилахуйн чиглэлээр хамтран ажиллаж байна.