'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УЛСЫН ХЭМЖЭЭНД “МЭС ЗАСЛЫН ТОЙРОН ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУВИЛАХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-24 19:13
 1 мин
УНТЭ-ийн Сувилахуйн алба үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын хэмжээнд “Мэс заслын тойрон үеийн аюулгүй байдалд сувилагчийн оролцоо” сэдэвт багц сургалт 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад 250 гаруй сувилагч хамрагдсанаас танхимаар 200 орчим цахимаар 50 гаруй, Улаанбаатар хотын болон Архангай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгуудын сувилагч нар идэвхтэй хамрагдсан. Сургалтаар мэс заслын шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хагалгааны сувилахуйн багийн үйл ажиллагаанд шинээр нэвтэрч буй технологийг мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, тусламж үйлчилгээг аюулгүй, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд сувилагчийн гүйцэтгэх үүрэг, үйлчлүүлэгчийн зөв танин тодруулах, мэс заслын үеийн хяналт, үнэлгээ, халдвар хамгаалал, хэрэглэгдэж байгаа аппарат тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаарх өнөөгийн чиг хандлага, мэдлэг ур чадварыг олгох багц цагийн сургалт болсон.