'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ БНСУ-ЫН УЛСАН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГТАЙ ХАМТРАН 4 ӨВЧТӨНД УУШГИНЫ ДУРАН БОЛОН EBUS-TBNA, EBUS-TBLB-ИЙН АЖИЛБАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-28 19:10
 1 мин
2023 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улсаны Их Сургуулийн эмнэлгийн уушгины тасгийн эмч Dr. LEE TAEHOON (UUH), Dr. CHAE GANGHEE (UUH) эмч, сувилагч Nr. YUN SUKKYEONG (UUH) нар хүрэлцэн ирж, 4 өвчтөнд уушгины дуран болон EBUS-TBNA, EBUS-TBLB-ийн ажилбарыг амжилттай хийж, оролцогч нарт шууд дамжуулалттай сургалт зохион байгууллаа.
Дээрх ажилбар нь цээжний хөндийн тунгалгийн булчирхай томорсон тохиолдлуудад эдийн шинжилгээ авч, лимфома, cаркойдоз, сүрьеэг ялган оношилгоо хийхэд ач холбогдолтой. Мөн уушгины захын байрлалтай үүсгэвэр нь трансторакаль биопси хийх боломжгүй, уушгины дуран хүрэхгүй байгаа тохиолдолд radial probe ашиглан guide sheat байрлуулж, эдийн шинжилгээ авч, онош тодруулах, хавдартай өвчтөнүүдэд EBUS-TBNA-ээр тунгалгийн булчирхайн биопси хийж хавдрын эс илрүүлснээр тухайн хавдрын үе шатыг тодорхойлох боломжтой болох юм.