Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх зэргийн эмч, Монгол Улсын хүний Гавьяат эмч, Клиникийн профессор Цэдэн-Ишийн Ишдорж 2023 оны 6 дугаар сарын 15-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, ар гэр, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй том гарз тохиосон билээ.Тэрээр эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, булчирхайн мэс заслыг өндөр түвшинд хөгжүүлж, олон сайн мэс заслын эмч нарыг бэлтгэсэн гавьяатан билээ.Монгол Улсын "Хүний гавьяат эмч", уран гарт мэс засалч Ц.Ишдоржийн хөдөлмөрч хичээнгүй, нийтэч, цоглог дайчин, зарчимч шинж чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.













