'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

УНТЭ-ИЙН ХАМТ ОЛОН 22 ШИНЭ СУВИЛАГЧААР БҮЛ НЭМЛЭЭ

2023-07-04 10:30
 1 мин

Шинэ сувилагч нараа дадлагажуулах "Шинэ сувилагч" хөтөлбөр эхэллээ. Сувилахуйн сургуулиа төгсөж, лицензийн шалгалтаа амжилттай өгсөн 22 шинэ сувилагчийг УНТЭ-ийн хамт олон угтан авлаа. Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд, Сувилахуйн албаны дарга Ц.Амаржаргал, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул болон бусад албаныхан оролцлоо.Анхдагч-Манлайлагч хамт олныг зорьсон шинэ сувилагч нартаа цаашдын ажилд нь амжилт хүслээ.