Гол усны түвшин ихсэж байгаа тул голын ай сав орчмын айл өрхүүд үер усны аюулаас сэргийлэн сонор сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
-Авто машин эд хөрөнгөө гамшгийн бүсээс холдуулах
-Усанд автсан гарааж, автомашин руу орохгүй байх,
-Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гадуур явуулахгүй байх,
-Үерийн далан шуудуу, тогтоол ус руу ойртохгүй, орохгүй байх,
-Мэргэжлийн чиг үүргийн байгууллагын алба хаагчдын шаардлага, санамж, сэрэмжлүүлгийг биелүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах,
-Тог, цахилгааны аюулгүй байдлыг хангах,
-Усаар дамжсан цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас ЗӨВЛӨЖ байна.
ХОР ХӨНӨӨЛ, ОСОЛ ГЭМТЭЛ УЧРАХААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ.