'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

БИЧИЛ БИЕТНИЙ ЭМЭНД ТЭСВЭРЖИЛТИЙН ТАЛААРХ ТАНДАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ЭМИЙГ ОНОВЧТОЙ СОНГОХ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2024-03-19 18:12
 1 мин

Манай улсад 2024 оны 03 дугаар сарын 04-16-ны хооронд Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх тандалтыг сайжруулах, эмийг оновчтой сонгох, зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн эргийн төлөөлөгчдийн баг ажилласан байна.

2024 оноос “Антибиотикийн хөтөлбөр /AMS/”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр 3-р шатлалын эмнэлгүүдээс уг төсөлд УНТЭ сонгогдсоны хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Др Такеши Нишижима ДЭМБ. НДБЭБ-ийн Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний газрын зайлшгүй шаардлагатай эм, эрүүл мэндийн технологийн хэлтсийн ББТ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, В.Лхагвадорж Эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн DHS/EMT/WPRO, ДР Анне Бринк Зөвлөх DHS/EMT/WPRO, Др Салу Вагда Монголын суурин төлөөлөгчийн газрын зөвлөх, Э.Эрдэнэчимэг Монголын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, Ч.Оюун Орчуулагч бүрэлдэхүүнтэй манай эмнэлэгт бүтэн өдөр ажиллаж антибиотикийн хэрэглээ, тандалт, халдвар хамгаалал зэргээр ярилцаж мөн ЭЭСНЛ, Ариутгал халдваргүйтлын тасаг, ЕМЗТасгаар орж танилцсан.

2024 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг гүйцэтгэгч Др Очирбат, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал, НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа ЭЭХХЗГ, ХӨСҮТ, эмнэлгүүд, Сүхбаатар, Дундговь, Төв аймаг НЭ оролцлоо.

УНТЭ-ээс Сувилахуй эрхэлсэн дэд захирал Б.Амаржаргал, Эмзүйн албаны дарга С.Уянга, Чанарын албаны дарга М.Одсүрэн, эмзүйн албаны клиник эм зүйч О.Мөнгөнчимэг, Халдвараас сэргийлэх хамгаалах албаны дарга Б.Намуун, микробиологийн эмч Р.Оюунчимэг гэсэн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Энэ үеэр Эм зүйн албаны дарга С.Уянга “ANTIMICROBIAL STEWARDSHIP (AMS)” PROGRAM сэдвээр илтгэл тавьсан.

Мөн ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте энэ үеэр:

“Бичил биетний тэсвэржилтийн асуудал сүүлийн үед нилээд ноцтойгоор тавигдах асуудлын нэг болсон. Хүний эрүүл мэндэд аюул занал учруулж буй антибиотикийн тэсвэржилтийн эсрэг Монгол Улсын Засгийн Газраас идэвхитэй тэмцэж байгаа учраас ДЭМБ дэмжиж ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Антибиотикийн тэсвэржилт үүсдэг олон шалтгаан байдаг бөгөөд эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарын антибиотикийн зохистой хэрэглээг ч мөн ярих юм. Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг

УНТЭ-т ажилласан үйл явцын зураглалууд:

2024 оны 03 дугаар сарын 14 өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг

2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг