УНТЭ-ийн Сувилахуйн алба, ЭМТҮЧАБА, ЯТТ хамтран Амилуулах суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээг сайжруулах хоёр сарын аяны хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Амилуулах суурь тусламж үзүүлэх үеийн арга хэмжээ” сэдэвт сургалтыг амжилтттай зохион байгууллаа.
Сургалтыг Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Хосбаяр удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад дотрын салбар зөвлөлийн 60 гаруй эмч хамрагдлаа. Энэхүү сургалт нь эмнэлгийн ажилчдын амилуулах суурь тусламжийн талаарх мэдлэг, ур чадвар, тусламж үзүүлэх үеийн багийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Дараагийн сургалтыг 2024 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулах бөгөөд мэдрэл, параклиник болон бусад салбарын эмч мэргэжилтнүүд хамрагдах юм.