НЭМҮТ-ийн захирал, химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн танилцуулга" сэдвээр 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр УНТЭ-ийн эмч нарт мэдээлэл хийлээ.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдан гарч 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн, мөн 2024 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан тус уулзалт сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хамтран ажиллах чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцсон юм.