Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлээр суралцагч эмч нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг 4 төрөлт аварга шалгаруулах спортын бага наадам энэ жил 6 дах удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээн нь суралцагч эмч нарын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой.
📅 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр спортын бага наадам шатрын төрлийн тэмцээнээр албан ёсоор нээлтээ хийж, оролцогчид оюун ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
👏 Спортын бага наадамд оролцож буй нийт суралцагч эмч нартаа амжилт хүсье. Та бүхний эв нэгдэл, нөхөрлөл, спортын өндөр амжилт улам бүр өргөжин хөгжих болтугай!



