'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006

Дэлхийн элэгний үрэвсэлтэй тэмцэх өдөр

2026-08-19 13:57
 1 мин унших
Дэлхийн элэгний үрэвсэлтэй тэмцэх өдөр

📅 7 дугаар сарын 28

💚 Элэгний үрэвсэл нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжтой өвчин юм.

🦠 Элэгний В, С, Д вирусын халдвар нь удаан хугацаанд ямар нэгэн зовиургүй явагдах боловч элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

⚠️ Дельта вирус (HDV) нь зөвхөн В вируст гепатит (HBV)-ийн халдвартай хүмүүст үржиж, халдварладаг онцлогтой. Дельта вирусын хавсарсан халдвар нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний дутагдал зэрэг хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

✅ В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах нь Дельта вирусын халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. 💉

✅ Цус болон биеийн шингэнээр дамжих эрсдэлээс сэргийлж, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох, ариутгасан нэг удаагийн тариур, багаж хэрэглэх нь чухал. 🩸🛡️

✅ Хэрэв та В вируст гепатиттай бол Дельта вирусын шинжилгээ өгч, эмчийн тогтмол хяналтад хамрагдаарай. 🩺

💙 Элэгээ хамгаалж, эрт илрүүлэгт хамрагдан эрүүл ирээдүйгээ бүтээцгээе!