2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон БНХАУ-ын Гуанжоү хотын Жинаны их сургуулийн эмнэлэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Энэхүү түншлэл нь олон улсын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. ![]()
![]()
![]()


