'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006
Бөөрний төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

БӨӨРНИЙ ТӨВ

1921 оны 8-р сарын 15-нд ард иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх, эмнэлгийн
хороо байгуулах тухай бүх цэргийн зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар
гарын үсэг зурсан тэр цагаас эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлэг үүсч
хөгжих суурь нь тавигдсан билээ.
Тус эмнэлэг нь 1925 онд 1 европ эмч, 3 лам эмчтэй ажиллаж байжээ. Европ
эмнэлгийн хэсэг мэс засал, дотор, арьс өнгө, төрөх тасаг, амбулаториос бүрдэж
байжээ.
1928 онд дотрын чиглэлийн 2 тасаг болон өргөтгөн зохион байгуулахад
дотрын 2-р тасаг 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах болж уг тасагт бөөрний
өвчин, эмгэгтэй хүмүүсийг эмчлэх болжээ.
1929 онд бий болсон эмлэлгийн төрөлжсөн тасгуудын нэг одоогийн Дотрын
II тасаг юм.
1975 онд бөөр судлалын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх
зорилгоор 50 ортой Нефрологийн тасаг болон өргөжиж улмаар эдүгээ Бөөр
судлалын клиник болж үйл ажиллагаагаа явуулж байна.
2014 оноос Бөөрний төв болон өргөжиж
1. Бөөрний эмгэг судлалын тасаг
2. Гемодиализын тасаг
3. Хэвлийн диализын хэсэг
4. Трансплантацийн хэсэг

5. Амбулатор / кабинетууд: бөөр, трансплантаци / гэсэн бүрэлдэхүүнтэй.