'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006
Захиргаа хүний нөөцийн алба
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

Эмнэлгийн хэрэгсэл, аж, ахуй, үйлчилгээ, хангамж, түгээлтийн албаны чиг үүрэг:

Эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, нөөцийг бүрдүүлэх, хангалт түгээлтийг удирдах. Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай аж ахуйн бараа материал, эд хогшлын худалдан авалт, түгээлтийн хэрэгжилтийг хангаж, ашиглалтыг сайжруулах засвар үйлчилгээг хийх, бараа материалын сонголт, худалдан авалтыг хийх шийдвэр болон бараа материалын үнэлгээтэй холбогдсон удирдлагыг хэрэгжүүлэх гэрээ хийх. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах бичиг баримтын бүрдлийг хариуцах. Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хөдөлгөөн бүртгэл, хуваарилалт, хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах, эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд хийлгэх, актлагдсан, устгах, шаардлагатай эд хогшил тоног төхөөрөмжийн актыг үйлдэх.

Гадаад болон дотоод орчны тохижилтыг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэх, хяналт тавих. Тээврийн үйлчилгээ, автомашины бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан зохион байгуулах. Байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажилладаг.