'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006
Дүрслэл оношилгооны төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

ДҮРС ОНОШИЛГООНЫ ТӨВ

Зорилго: Дүрс оношилгооны тасаг нь орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан аюулгүй чанартай олон улсын стантартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд оршино.

УНТЭ-ийн Дүрс Оношилгооны Төвийн Радиологийн тасаг нь 1934 онд Улсын Төв Эмнэлэгт (одоогийн УНТЭ) Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар Манай улсын анхны эмнэлгийг түшиглэн байгуулагдсан ууган тасгуудын нэг юм. Монголд Дүрс оношилгооны алба үүсэн хөгжиж, өргөжин дэвшиж ирсэн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд УНТЭ-ийн даргын 2011оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот тушаалаар Радиологийн тасаг, Цөмийн Онош Зүйн тасаг, Хэт Авиан оношилгооны тасгийг нэгтгэн Дүрс Оношилгооны Төв болгон өргөжүүлж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Дүрс оношилгооны төвд нарийн мэргэжлийн 17 их эмч, 2 дагалдан их эмч, 14 дүрс оношилгооны техникч, сувилагч, туслах ажилчид ажиллаж байна.

Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг жилд дунджаар 165355 хүнд үзүүлж байна.