'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006
Мэдрэлийн эмнэлзүйн төв
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

БНМАУ-ын хүний гавъяат эмч Л.Дагзмаагийн нэрэмжит,

Монгол Улсын ууган мэдрэлийн тасаг

Мэдрэлийн Эмнэлзүйн Төв

 

УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв нь 1939 онд сууриа тавьснаар Монгол Улсад мэдрэлийн алба анхлан байгуулагдаж, мэдрэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус тасгаас Монгол Улсын анхны гавъяат эмч Л.Дагзмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор Г.Лодон, ардын багш, хүний гавъяат эмч, доктор, профессор Г.Цагаанхүү, гавъяат эмч, доктор, профессор Н.Төмөрбаатар, доктор, дэд профессор Д.Балдандорж зэрэг алдартай эмч, эрдэмтэд төрөн гарснаар бид бахархдаг билээ.

Мэдрэлийн эмнэлзүйн төв нь ЭЭГ, РЭГ, ЭНГ, ЭМГ, ТНШ-ний шинжилгээг монголд анх удаа мэдрэлийн практикт нэвтрүүлсэн юм. Мэдрэлийн эмч бэлтгэх сургалт 1960 оноос тус тасгийг түшиглэн явагдаж эхэлсэн бөгөөд 1999 оноос бие даан резиденсийн сургалт явуулж байна.

Мэдрэлийн эмнэлзүйн төв нь АУ-ны доктор 12, АУ-ны магистр 6 төрүүлэн гаргаж, эрдмийн бүтээл олныг туурвисан.

Мэдрэлийн эмнэлзүйн төв нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хүн амд мэргэжлийн болон эрдмийн цол зэрэг бүхий эмч нар орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг ашиглан мэдрэлийн эмгэг, мэдрэлийн мэс засал, мэдрэлийн үйл онош, нейроангиологи, мэдрэлийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

УНТЭ-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 2013 оны 12-р сарын 26-нд Тархины цочмог харвалтын нэгж тасгийг 6 ортой байгуулсан бөгөөд, 2015 оноос 8 ортой болгон өргөжүүлж жилдээ 500-600 тархины харвалттай өвчтнүүдэд үйлчилж байна. Мэдрэлийн эмгэг судлалын тасаг нь 2016 онд Мэдрэлийн эмнэлзүйн төв болон өргөжиж, мэдрэлийн тасаг, харвалтын судлалын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, мэдрэлийн эрчимт эмчилгээний тасаг, мэдрэлийн үйл онош гэсэн тасаг хэсгүүдтэйгээр ажиллаж байна.