'
Breaking News
Appointment No: 77110111
Complaint: 77111006
Чих хамар хоолой судлал, мэс заслын тасаг
  • Танилцуулга
  • Бүрэлдэхүүн
  • Үйл ажиллагаа

 

Тасгийн танилцуулга:

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) Чих Хамар Хоолой Судлалын тасаг (ЧХХСТ) хамт олон бид өнгөрсөн 66 жилд ахмад дунд үеийнхнийхээ үүсгэн байгуулж, хөгжүүлэн бэхжүүлсэн ололт амжилт бүхнээ бататгаж салбарынхаа хөгжлийг өнөөгийн дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж байна.

2018 оны байдлаар ЧХХСТ нь 9 эмч,8 сувилагч, 1 туслах сувилагч, 2 үйлчлэгч, 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулан жилдээ дунджаар амбулаторийн 3 кабинетаар 21000 орчим, клиникээр 1400 гаран хэвтэн эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 80%-д мэс заслын эмчилгээ хийгдэж, үүний 68-75%-ийг дурангийн болон нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал эзэлж, хагалгааны үр дүн 85- 90% байгаа нь хөгжилтэй орнуудын түвшинд хүрснийг харуулж байна.

ЧХХТ нь онош, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ бакалаврын болон резиденсийн сургалтын бааз клиник, эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах төв болтлоо өргөжин бэхжиж байна.

2008 оноос тус клиникт хамрын дурангийн мэс засал, дотор чихний мэс засал, хамрын гоо сайхны мэс заслын салбарууд хөгжсөн.

-Анагаах ухааны доктор зэрэгтэй эмч -1, АУ-ны магистр эмч – 8, тэргүүлэх зэрэгтэй эмч-3, ахлах зэрэгтэй -3 эмч тус тус ажиллаж байна.

Хийгдэж буй мэс заслуудын 40%нь бусад эмнэлгүүдэд хийгддэггүй технологиуд болно. ЧХХ-н мэргэжил олгох, дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг тогтмол явуулж байна. .