
1969 онд анх 240 ортой больниц ашиглалтанд орохтой холбогдуулан инженер техникийн хэсэг нэртэй байгуулагдаж байсан. Инженер техникийн тасаг нь
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэсэг
- Дулааны сантехникийн хэсэг
- Цахилгааны хэсэг
- Цахилгаан шатны хэсэг
- Угаалгын хэсэг
- Салхивч ба хөргөгчийн хэсэг
- Холбооны хэсэг гэсэн нийт 7 хэсгээс бүрддэг байсан.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэсэгт инженер Навчаа, Нандинчимэг, рентген техникч О.Лодоншарав, электрон техникч Баарай, ариутгах аппаратын техникч Уул гэсэн бүрэлдэхүүнтэй 3 сая төгрөгний 776 ширхэг оношлогоо, эмчилгээний аппаратын хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилээг хариуцан ажилладаг байсан.
2007 оны 10 сараас төрөлжин хөгжиж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдээс бүрдсэн “Эмнэлгийн техникийн алба”-ыг байгуулсан юм. “Эмнэлгийн техникийн алба” нь МУ-ын хэмжээний анхны эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдээс бүрдсэн алба юм. Энэхүү алба нь 2020 оноос эхлэн “Техникийн алба” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.