Өнөөдөр УНТЭ ийн хамт олон MAURICE SLAPAK-ийг Эмнэлгийнхээ хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхлөж алдаршууллаа.
Профессор MAURICE SLAPAK нь 2006 онд Монгол улсад бөөр, элэг шилжүүлэн суулгах багийн эмч нарыг сонгон шалгаруулж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг үр дүнтэй амжилттай нэвтрүүлэх үйлсэд өөрийн биеэр үлгэрлэсэн, энэ эмчилгээний менежментийг өнөөдрийн зэрэгт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн билээ
Профессор MAURICE SLAPAK нь УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГТ:
- Профессор Маурис Слапак, DHL-ийн захирал Дэвид Аллен нарын санхүүгийн дэмжлэгээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт Бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж, багын 10 гишүүнийг БНХАУ, Тайланд, Англи улсуудад сургаж бэлтгэсэн.
- 2006 онд УНТЭ-н Гемодиализын төвд Бөөр орлуулах Doreson NHD-B 5 ширхэг шинэ тоног төхөөрөмж хандивласан.
- Элэгний багийн хоёр эмчийг Финланд Герман улсуудад элэг шилжүүлэн суулгалтын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулснаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын эхлэл суурийг тавилцсан.
- 2008 онд Урологийн 1 эмчийг Финлянд улсад Бөөрний дурангийн чиглэлээр сургасан.
- 2009 онд Бөөр орлуулах Гемодиалезын 20 ширхэг аппарат тус эмнэлэгт хандивлаж гемодиализын хүртээмжийг нэмэгдүүлсэн.
- 2013 онд Ариутгалын тасгийг Вакум өрөөтэй болгон тохижуулж шинэ иж бүрдэл тоног төхөөрөмжөөр хангасан.
- Тархины үхэлтэй донорын сургалт зохион байгуулж, донорын олдоцыг нэмэгдүүлэхэд анхаарахыг зөвлөж чиглүүлсэн.
- 2008, 2013, 2018 онуудад Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын 1, 2, 3-р тоглолтуудыг удирдан зохион байгуулахад хамтран оролцож удирдаж санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.
Профессор Маурис Слапакийн УНТЭ –ийн Бөөр шилжүүлэн суулгах салбарт эмчилгээний дэвшилтэт технологи, эмчилгээ, сайн санааны хандив тусламж үзүүлж эрүүл мэндийн салбарт үнэлж баршгүй оюун санааны болон хүмүүнлэгийн нигүүлсэнгүй тусламж үзүүлж буйг нь Монголын төр засаг үнэлж төрийн дээд шагнал Найрамдал медаль, Алтангадас зэрэг одон медалуудаар шагнаж байжээ.