Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийнхан 2018 оны эцсийн байдлаар төлөвлөгөөгөө 108 %-аар биелүүлжээ.

2019-01-16 12:39
 1 мин

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эрхлэгч Д.Баянөндөр ахлагчтай Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны багийнхан 2018 онд 25 Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж төлөвлөгөөгөө 108 % -аар амжилттай биелүүлжээ. Мөн тархины үхэлтэй доноруудаас 2 бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх 1996 онд хийж эхэлсэн одоогийн байдлаар манай эмнэлэг дээр нийт 174 удаа бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдээд байна.