УНТЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны УНТЭ-ийн захиргаатай байгуулсан хамтын гэрээ 2018 оны 2-р сард дуусгавар болсонтой холбогдуулан “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгуулав. УНТЭ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмнэлгийн дотоод сайт, facebook дэх УНТЭ-ийн группээр дамжуулан зарлаж эмч ажилчдын саналыг 2018 оны 11-р сард авсан болно. Хамтын гэрээнд олон шинэлэг, ажилчдын эрх ашигт нийцсэн заалтууд туссан бөгөөд хамтран ажилласан ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүд, захиргааны хамт олонд талархал илэрхийлье.