Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Мэндчилгээ

2020-10-26 19:26
 1 мин

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон бид 95 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлэхийн зэрэгцээ хамгийн хүнд үед ч хором сааталгүй ажиллаж ирсэн бөгөөд ухаалаг, мэргэн эмч, мэргэжилтнүүд минь үеийн үед салбарын дуу хоолой болсоор байгаа билээ. Бид 95 жилийн түүхэндээ хийж хэрэгжүүлсэн их амжилтыг тэмдэглэж буй энэ өдөр ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй, тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Судалгаа, эрдэм шинжилгээг эрхэмлэн, орчин цагийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг тэмүүлж буй эмнэлгийн ажилтан Та хөдөлмөрийнхөө үр шимийг заавал амсах ёстой.

Монгол Хүн таны мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, өлмий бат оршиж, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай!