#Хамтдаа_давна БЗД-ийн эмнэлэгт халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс 15 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг гаран 33-р сургууль болон 69-р сургууль дээр 12-р сарын 21-нээс 12-р сарын 30-нийг хүртэл хугацаанд нийт 11607 хүнээс PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-рүү хүргүүлэн ажиллаа. Халдварын эрсдэл өндөртэй бүсэд ажилласан эмч ажилчиддаа баярлалаа.
