Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

Дундговь аймагт бөөр, шээсний замын “дурангийн хагалгааг“ анх удаа хийлээ

2022-06-21 02:38
 1 мин

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар 3 өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран бөөр, шээсний замын дурангийн хагалгааг тус аймагт анх удаа хийлээ.

ЭМЯ-ны санхүүжилтээр 15 аймагт бөөр шээсний доод замын дурангийн багаж, аппарат, тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах чадвар олгох зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн мэс заслын их эмч Н.Саранцэцэг болон урологийн эмч Т.Шинэбаяраар ахлуулсан баг 6 сарын 3,4,5-нд тус аймагт ийнхүү ажиллажээ.

Тус эмч нар 45 хүнд үзлэг хийж, 71 хүнийг бөөр, шээс дамжуулах замын чулуу тодорхойлох судалгаанд хамруулан, 7 хүнд дурангийн мэс засал, 2 хүнд нээлттэй хагалгаа хийсэн аж.

Ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар орон нутагтаа бөөр, шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо гэж тус эмнэлгээс мэдээлэв.

Arslan.mn