Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ “ТИТМИЙН ФИЗИОЛОГИ, ХЭТ АВИАН ОНОШИЛГОО” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ 04 ДҮГЭЭР САРЫН 04,05-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-04-07 09:42
 1 мин

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын сургалт 04 дүгээр сарын 04,05-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон хөдөө орон нутгийн 30 гаруй эмч хамрагдаж, ангиогийн лабораториос шууд дамжуулалт хийн, оператор эмч нар танхимын сургалтад оролцож байгаа эмч нартай шууд харьцаж байгаагаараа давуу талтай болсон. Сургалтын үеэр дэвшилтэт технологид суурилсан Титэм судасны физиологи буюу нарийслын үнэлгээг IFR, FFR технологиор хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, судасны нарийслын анатомийн бүтцийн хэт авиан оношилгоо, эмчилгээг 7 тохиолдолд амжилттай хийлээ.