Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023-05-15 16:58
 1 мин

2023 оны 05 сарын 12-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн чиглэлээр харилцан туршлага солилцох, чадавхжуулах, төрөлжсөн мэргэшлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай тохиолдолд харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.