Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төв, Монголын Телерадиологийн нийгэмлэгтэй хамтран “ТАРХИНЫ ХАВДРЫН ОНОШИЛГОО, МЕНЕЖМЕНТ, МЭС ЗАСАЛ” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж байна.Тус сургалт, зөвлөгөөнөөр тархины хавдрын оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна.Тархины хавдрыг эрт оношлох нь хамгийн чухал бөгөөд ингэснээр эмчилгээний үр дүн илүү нөлөөлдөг байна. Монголд энэ төрлийн оношилгооны үйл явц хангалттай сайн хөгжсөн. бөгөөд олон улсад хийгддэг бүх оношилгооны аргыг ашиглаж байна. Цаашид бид тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч тус сургалт, зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.