Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ГАМШИГ БУЮУ ЦОЧМОГ СТРЕССТ ӨГӨХ ХАРИУ УРВАЛ

2023-07-07 14:18
 1 мин

Стресс үүсгэгч хүчин зүйлсийн сэтгэцэд учруулах хор хохирлыг харгалзан сул хүчтэй, дунд зэргийн хүчтэй, хүчтэй, сүйрүүлэх хүчтэй стрессор гэж хэд хэдэн зэрэглэлд хуваадаг. Тэгвэл хүчтэй болон сүйрүүлэх стрессоруудын нэг бол гамшиг, аюул үзэгдэл юм.
Гамшигт өртөх үед хүмүүс бие сэтгэцийн дотоод нөөцөө дайчилж бие махбод хийгээд сэтгэцээ хүчдэлийн байдалд оруулж өөрийгөө хамгаалах хариу урвал үзүүлдэг. Энэ нь хүн бүрд харилцан адилгүй илэрч болох ба зарим нь хүчтэй айдсаар, нөгөө зарим нь сэтгэл түгшилтээр, сэтгэл гутралаар, ичиж зовох мэдрэмжээр, гэмших сэтгэлээр, уур омгоор, бусад тааламжгүй сэтгэл хөдлөлөөр тус тус хариу урвал өгнө.
Иймд аюулт үзэгдэл, гамшиг буюу цочмог стресст бид хэрхэн хариу урвал үзүүлдэг талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Эх сурвалж: С.Бямбасүрэн, Сэтгэцийн эмгэг судлал
“Зуд гамшгийн үед үзүүлэх нийгэм сэтгэл зүйн тусламж дэмжлэг” сургалтын гарын авлага
MEDIC пэйж хуудас