Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2023-09-25 19:32
 1 мин

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн технологи, тоног төхөөрөмж, шилдэг үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэдэг хамгийн том үзэсгэлэн болох “Эрүүл мэндийн технологи-2023” гурван өдөр үргэлжилж, шилдгүүдээ шалгарууллаа. УНТЭ нь 2022-2023 онд нэвтрүүлсэн онцлох 15 шинэ технологийг танилцуулан оролцсон бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнгийн “Шилдэг оролцогч эрүүл мэндийн байгууллага”-аар шалгарлаа.
Тус үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн болон нэвтрүүлэх боломжтой шинэ технологи,тоног төхөөрөмж, эмчилгээ, оношилгооны аргачлалыг танилцуулсан юм.