Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

АЛСЛАГДСАН БҮС НУТГИЙН ИРГЭДЭД НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ХАГАЛГААГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙХ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-10-03 15:06
 1 мин

УНТЭ нь Канад улсын Лаурел Сантай 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Алслагдсан бүс нутгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хагалгааг үнэ төлбөргүй хийх төслийн нээлтийн үйл ажиллагааг Баянхонгор хотноо зохион байгууллаа.
Нээлтэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Лаурел сангийн зохицуулагч, эмч Хью Парсонсоор ахлуулсан баг ,Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Нүд судлал мэс заслын тасгийн 10 эмч,резидент эмчийн бүрэлдэхүүнтэй баг,болон нийгмийн эрүүл мэндийн бодлого чиглүүлэгч, хэрэгжүүлэгч газар хэлтсийн удирдлага хамт олон оролцов.
Уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар Баянхонгор, Жаргалант, Баацагаан, Баянбулаг, Хүрээмарал, Заг, Гурванбулаг, Бөмбөгөр сумын иргэдэд нүдний үзлэг хийж, Нүдний болрын дурангийн мэс засал, нүдний далавч хальс авах мэс засал, нулимсны сувгийн мэс засал хийж эхлүүлээд байна.
Мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 20 сум, аймгийн төвийн 10 багийн 1231 иргэнд үзлэг хийж, мэс заслын эмчилгээ шаардлагатай 341 иргэнийг сонгож, эмчлэн эрүүлжүүлэх үйл ажиллагааг энэ сараас эхлүүллээ.