Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

ТАНД ЭМИЙН ГАЖ НӨЛӨӨ ТОХИОЛДОЖ БАЙСАН УУ?

2023-11-09 09:41
 1 мин
Танд эмийн гаж нөлөө тохиолдож байсан уу? Хэрэв та яг одоо ямар нэгэн шинж тэмдгийн талаар гаж нөлөө байж магадгүй гэж санаа зовж байгаа бол дараах алхмыг хэрэгжүүлээрэй.
Эмийн савлагаан дотор байдаг хэрэглэх зааврыг шалгаарай. Түүнд эм хэрэглэх арга, тун болон илэрч болох гаж нөлөө тухай мэдээллийг жагсаасан байдаг.
Эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Тэд танд гаж нөлөөний талаар мэдээлэл өгч, өөр эмчилгээ санал болгох болно.
Гаж нөлөөний тохиолдлын талаар эмийн агентлагт дараах цахим системээр мэдээлээрэй. [https://mmra.gov.mn/?id=200312]
Мэдээлэл бүр эмийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж чадна.
Санамж: Нягтлаарай, ярилцаарай, мэдээлээрэй
#MedSafetyWeek