Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

“ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДЛЫН ҮНДЭСНИЙ IV ЧУУЛГАН“-ЫГ УНТЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-24 17:58
 1 мин
Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган нь 2020 оноос хойш жил бүр Монгол Улсын эмнэлзүйн практикт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг мэргэжил нэгтнүүддээ таниулах, харилцан туршлага солилцох, цаг алдалгүй оношлох, эмчлэх, сэргийлэх боломжийг бий болгох эмнэлзүйн ховор тохиолдлын нэгдсэн санг баяжуулах, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагддаг билээ.
Энэ удаагийн чуулганд 21 аймаг 9 дүүргийн төр, хувийн хэвшлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ирүүлсэн 62 тохиолдлоос эхний шатны шалгаруулалтаас шалгарсан 20 илтгэлийг аман болон ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж дараах шилдгүүдээ тодрууллаа.
Аман илтгэл
Тэргүүн байр: Маскарад шинж тэмдэгт системийн буллёз пемфигойд (bullous pemphigoid) Т.Ариунболд, Б.Энхмандах - Орбита нүдний эмнэлэг
Дэд байр: COVID-19 -ийн шалтгаант каролигийн өвчинд амьд донороос элэг шилжүүлэн суулгуулсан тохиолдол Г.Анар, Б.Сумъяа, Э.Маргад-Эрдэнэ - УНТЭ-Гастрэнтерологийн тасаг-Элэг шилжүүлэн суулгах төв
Гутгаар байр: Остеосарком сэжиглэгдсэн монгол эрэгтэйд poems хамшинжийг оношилсон анхны тохиолдол Г. Чинбат , А.Нансалмаа, С. Мядагсүрэн, Д. Булган - УНТЭ-Цусны эмгэг судлал- чөмөг шилжүүлэн суулгах төв
Ханын илтгэл
Тэргүүн байр: Perivascular epithelioid cell tumor /PEComas/ Б.Эрдэнэцэцэг, Д.Бямбасүрэн, Ш.Бүжинлхам, Н.Нямбаяр, Г.Амарсайхан, Б.Дашням, Д.Нямсүрэн – УНТЭ-Дүрслэл оношилгооны төв, УНТЭ-Урологи-Андрологийн төв
Дэд байр: Мембранопролифератив гломерулонефрит 1-р хэлбэр оношлогдсон эмнэлзүй тохиолдол Ж.Түвшинбаяр, Б.Соёл-Эрдэнэ – УНТЭ-Бөөрний төв
Гутгаар байр: Менингитийн үеийн бөөрний дээд булчирхайн цус алдалтыг мэс заслаар эмчилсэн тохиолдол (Waterhouse-Friderichsen синдром) Б.Ганзориг, Ю.Чинбат, А.Анхболор, Б.Батмөрөн, Н.Өлзий-Орших, Б.Ханддарь, М.Баярмагнай - УНТЭ-Ерөнхий мэс заслын тасаг, ЭЭСНЛ
Тус чуулганд шүүгчээр оролцсон
О.Сэргэлэн/ АШУ-ны доктор, профессор/
Э.Баярмаа /АУ-ны доктор, профессор/
П.Жамьян /АУ-ны доктор, Клиникийн профессор/
С.Мөнхбаярлах /АУ-ны доктор, профессор/
Л.Оюунболд /АУ-ны доктор/ нарын санал, дүгнэлтийг үндэслэн оролцогч, сонирхогчдын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад сургалцагчдыг бүрэн хамруулах, монголд тохиолдсон ховор өвчин, эмгэгийг бүртгэж, Олон улсын тавцанд таниулах үйл ажиллагааг зохион байгуулж, улам хөгжүүлж ажиллах цаашдын зорилгоо тодорхойлсон үр дүнтэй чуулган боллоо.
Нийт судлаачиддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.