Цаг захиалах утас: 77110111
Санал гомдол: 77111006

УНТЭ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ

2023-12-05 09:29
 1 мин
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэхүү аянд нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлдэг билээ.
Тус аян нь энэ жил “Хүндлэл хамгийн том гэрэл” уриан дор тэмдэглэж байна.Аяны хүрээнд жендерийн талаарх цуврал сургалтуудыг УНТЭ-ийн ажлын байран дээрх зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд ажилтанууд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хүчирхийлэл үйлдэхгүй гэдгийг амлаж, энгэртээ цагаан тууз зүүлээ.